Онцгой байдлын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Дулааны улирлын техникийн үйлчилгээг зохион байгуулах тухай” A/21 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Онцгой байдлын газрын автомашин, холбооны техник хэрэгсэлд дулааны улирлын техник үйлчилгээг зохион байгуулах үйл ажиллагааны нээлт 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр боллоо. Тус нээлтийн үеэр амьсгалын бие даасан төхөөрөмж цэнэглэгч болон техникийн үйлчилгээ хийх сэлбэг хэрэгслийг Гал түймэр унтраах, аврах ангиудад хүлээлгэн өгч, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан алба хаагчдад техник үйлчилгээ хийхэд анхаарах чиглэлээр үүрэг өгч ажиллаа.
