ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

341165738_1396399681137139_2626334436200385736_n-1.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу “Өнжмөл шар өвс”-ний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дархан сумын 7 дугаар баг “Дархан зах” худалдааны төвийн урд талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааны хүрээнд өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгаас өөрийгөө хамгаалах, хариу арга хэмжээ авах талаар иргэд олон нийтэд ухуулга, сурталчилгаа зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр 150 гаруй иргэдэд 180 ширхэг гарын авлага, ном, зурагт хуудсыг түгээн ажиллаа.

scroll to top