-Жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг Монгол Улсын Ойн тухай хуулийн 3.1.17 дахь заалтад “түймрийн аюултай үе” хэмээн заасан байдаг. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2023 оны 03 дугаар сарын 30-ний өдөр “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье” өдөрлөгийн арга хэмжээг Олон улсын худалдааны төвийн урд талбайд зохион байгууллаа.
-Өдөрлөгийн үйл ажиллагааны хүрээнд шар усны үерийн аюулаас сэргийлэх, ой хээрийн түймрээс сэргийлэх, Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх бэлэн байдлаа хангах болон Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Ойн тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр 180 гаруй иргэдэд 300 ширхэг гарын авлага, ном, зурагт хуудас тарааж тайлбарлан таниуллаа.
-Өдөрлөгийн арга хэмжээг Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Гамшгаас хамгаалах сайн дурын иргэд хамтран зохион байгууллаа.