-Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвийн ажилчид Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 1 дүгээр зэрэглэлийн ангийн үйл ажиллагаатай 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр танилцлаа.
-Үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу гал унтраах автомашин, байгууллагын Музей, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг үзэж “Галын аюулгүй байдлыг хангах”, гал түймрийн үед гарын доорх материал ашиглаж осолдсон иргэнд тусламж үзүүлэх зэрэг сэдвийн хүрээнд сургалтад хамрагдлаа.
-Онцгой байдлын газрын мэргэжилтэн хошууч С.Саран албаны үйл ажиллагааны талаар танилцуулга хийж Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн иргэн, аж ахуй нэгж байгууллагын үүрэг, хариуцлагын талаар товч мэдээлэл өгсөн юм.
Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан Ахмадын хөгжлийн төдийн даргад дурсгалын эд зүйл гардуулж ямагт хамтран ажилладагт “Талархал” илэрхийллээ.