Онцгой байдлын газраас санаачлан Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, С.Насанбатын ивээл дор Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран жил бүр ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Гамшгийн аюул дэлхий дахинд” зохион бичлэгийн уралдаан зарлан зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын 12 сургуулийн 1005 хүүхэд зохион бичлэг бичиж оролцсоноос 20 хүүхдийн бүтээлийг шалгаруулж 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Онцгой байдлын газарт шагнал гардуулах үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Шагналыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ч.Энхбат, Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нар гардуулсан юм.
Ахлах анги 1-р байрт ОИЦ сургуулийн 10-4-р ангийн сурагч А.Хүслэнбилэг, 2-р байрт 4-р дунд сургуулийн 11-а ангийн сурагч Т.Дөлгөөн, 3-р байрт Од цогцолбор сургуулийн 12-2-р ангийн сурагч Т.Индра, Ахлах ангийн тусгай байрт: Дархан-Өргөө сургуулийн сурагч Ц.Дэлгэрцэцэг Цайхун сургуулийн 11-а ангийн сурагч Л.Долгормаа, 9-р сургуулийн 12-г ангийн сурагч Ө.Ариунжаргал, 4-р сургуулийн 12-а ангийн сурагч Б.Дариймаа, ОИЦ сургуулийн 12-1 ангийн сурагч Б.Билгүүн, 16-р сургуулийн 10-б ангийн сурагч, 4-р сургуулийн 11-б Ж.Нарангарав, Дунд анги 1-р байрт 9-р сургуулийн 6-в ангийн сурагч Э.Энхжин, 2-р байрт 16-р сургуулийн 8-а ангийн сурагч А.Анхтуяа, 3-р байрт 15-р сургуулийн 6-а ангийн сурагч Г.Төгсбилэг, Дунд ангийн тусгай байрт: 9-р сургуулийн 6-е ангийн сурагч А.Маралмаа, ОИЦ сургуулийн 6-1-р ангийн сурагч Г.Дөлгөөн, Од цогцолбор сургуулийн 6-а ангийн сурагч Б.Лхагважаргал, 2-р сургуулийн 8-б ангийн сурагч Б.Шинэсаран, ОИЦ сургуулийн 6-в ангийн сурагч А.Мишээл, 4-р сургуулийн 7-б ангийн сурагч У.Гэгээнээ, мөн өөрийн сургуулийн сурагчдын оролцоог хангаж сурагчдадаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл хүргэж анхаарал хандуулж идэвх санаачилгатай оролцсон ерөнхий боловсролын ОИЦ сургууль, Од цогцолбор, 4-р дунд сургуулийн Монгол хэл, Уран зохиолын багш нарт талархал илэрхийлье.
Онгцгой байдлын газраас зохион бичлэгийн уралдааыг 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд оюун ухаанаа шавхан оролцсон нийт багш, сурган хүмүүжүүлэгч болон хүүхэд багачууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.