-Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн хөгжсөний 102 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Марш тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
-Баг тамирчид 6 цэгийн даалгаврыг гүйцэтгэж Зэвсэгт хүчний 330 дугаар анги “Тэргүүн” байр, Онцгой байдлын газар “ДЭД” байр, Агаарын цэргийн зэвсэгт хүчний 065 дугаар ангийн салбар 322 дугаар анги “Гутгаар” байранд тус тус шалгарч амжилт гаргалаа. Баг тамирчдад баяр хүргэе.