Дархан-Уул аймгийн нутгаар үүлшинэ, шөнөдөө цас орохгүй, өдөртөө нийт нутгаар цас орж цасан шуурга шуурна.
Салхи баруунаас, баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө -1….-6 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус байна.Иймд цаг агаарын тогтворгүй нөхцөл байдлаас хамаарч авто замын зорчих хэсэгт цас орж, шуурга шуурснаар хальтиргаа, гулгаа үүсэж байгаа тул хол замд зорчиж байгаа иргэн та автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаж, анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулж байна.