Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймаг дахь ШШГГ 445-р нээлттэй хорих ангиас Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Хөлбөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 7 багийн 90 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорисоноос: 1 дүгээр байранд: Цагдаагийн газрын баг тамирчид2 дугаар байранд: Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн баг тамирчид3 дугаар байранд: Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус байр эзэллээ.Баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.