ЗУНЫ СУРГАЛТЫН ҮР ДҮН

299781077_5764601806886223_4738088651221556094_n.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангийн шийдвэрээр алба хаагчдын хүүхдүүд “Өгөөмөр” амралтын газарт 3 хоногийн зуны сургалтанд хамрагдаж багаар ажиллаж, цагаар унтаж, өглөөний гүйлт дасгал хөдөлгөөн хийж дуу бүжиг, наамал, зураг, зохион бичлэг, тооны хичээл гээд төрөл бүрийн сургалтанд сууж орой бүр үлгэр сонсож халуун сүү, тараг ууж ая тухтай сайхан амраад ирлээ. Хүүхэд бүр насны онцлогтоо тохирсон даалгавар хийж чөлөөт цагаа үр бүтээлтэйгээр өнгөрүүлсэн ЗУНЫ ЗУГААТАЙ сургалт 2022.08.15-18-ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд тогооч эгчийн амттай хоолонд талархал илэрхийлэн олон сайхан найзуудтайгаа дараа жилийн зун уулзах амлалтаа өгч байсан нь энэ удаагийн амралтын хугацаанд хичнээн сайн найзууд болсон нь харагдаж байлаа. Зуны сургалтанд идэвхитэй хамрагдсан нийт хүүхэд багачууддаа талархал илэрхийлье. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар

scroll to top