Мод бэлтгэл, ойн арчилгаа, цэвэрлэгээний үед түймрийн аюулгүй байдлыг хангахад тавигдах тусгай шаардлага
Мод бэлтгэх, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх тохиолдолд талбайн үлдэгдэл, хаягдлыг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэхгүй байх.
- 3.2. Мод бэлтгэл, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийсэн талбайг цэвэрлэх үед дараахь шаардлага тавигдана:3.2.1. өвлийн улиралд мод бэлтгэл, огтлолт явуулсан тохиолдолд талбайн цэвэрлэгээг хавар дахин хийж гүйцээх;3.2.2. мод бэлтгэл, арчилгаа, цэвэрлэгээ хийхдээ гарсан үлдэгдлийг овоолох, далан хэлбэрээр хураах, бутлан жижиглэх аргуудыг хэрэглэх.
- Бэлтгэсэн модыг талбайд түр үлдээх тохиолдолд бүрэн мөчирлөсөн модыг хураан өрж 2.0 метрээс багагүй өргөнтэй хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хүрээлж хамгаалах.
3.4. Бэлтгэсэн модыг ойгоос гаргаж хадгалахад дараахь нөхцөлийг хангасан байна:
3.4.1. хураасан мод 5 га хүртэлх талбайг хамарч байвал навчит ойн захаас 20 метрийн зайд, 5 болон түүнээс дээш га талбайг хамарч байвал 30 метрийн зайд байрлуулах;
3.4.2. хураасан мод 5 га хүртэлх талбайг хамарч байвал шилмүүст болон холимог ойн захаас 40 метрийн зайд, 5 болон түүнээс дээш га талбайг хамарч байвал 60 метрийн зайд тус тус байрлуулах
3.5. Бэлтгэсэн модыг хурааж хадгалах талбайг 2.0 метрээс багагүй өргөнтэй хөрсний өнгөн хэсгийг нь хуулсан зурвасаар хамгаалж тусгаарласан байх.
