Канад улсын Засгийн газрын консулын ажилтан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт айлчлал хийлээ

289800386_5604689882877417_5982723701893995168_n.png

Канад Улсын Элчин сайдын яамны консулын ажилтан Д.Цэндмаа 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын удирдлагатай уулзаж албаны үйл ажиллагаатай танилцлаа.Онцгой байдлын газрын дарга хурандаа С.Пүрэвсамдан Канад Улсын Элчин сайдын яамны консулын ажилтан Д.Цэндмаад байгууллагын музейн үзвэр болон 2022 оны эхний хагас жилийн байдлаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааг танилцуулж санал бодлоо солилцлоо.Д.Цэндмаа хэлэхдээ:Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын удирдлага болон алба хаагчидтай уулзах уулзалтын саналыг маань хүндэтгэн хүлээн авч албаны үйл ажиллагаа, автомашин техник хэрэгслээ танилцуулсанд баярлалаа. Бид бүгдийн цаашдын үйл ажиллагаа улам өргөжин сайжирна гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолсон юм.

scroll to top