Онцгой байдлын байгууллагын нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан-50 цогцолборт “Алба сурталчлах өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд гал унтраах олон төрөлт спорт, гал унтраах тархалт, эрэлч нохойн үзүүлбэр, Гал тоглоом биш гар зураг, Гамшгийн аюул дэлхий дахинд зохион бичлэгийн уралдааны шагналт байранд орсон хүүхдүүдийн бүтээлийг үзүүлж иргэн ААНБ-д байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлтийг газар дээр нь өгч ажиллалаа.
АЛБА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
