“ШАТАР”-ЫН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

288007004_5581744295171976_6288110953823528066_n.jpg

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын дунд “Шатар”-ын тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд Онцгой байдлын газрын захиргаа удирдлагын баг, Гал түймэр унтраах, аврах 22, 54, 55 дугаар анги, Онцгой байдлын газрын 3 дугаар ангийн 15 алба хаагч оролцлоо. Тэмцээн 3 цаг үргэлжилж тэргүүн байранд Онцгой байдлын газрын захиргаа удирдлагын баг, дэд байранд Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Баг тамирчдад авран хамгаалах ариун үйлсэд нь амжилт хүсье.

scroll to top