ИРГЭН ТА

287838596_5578185292194543_394010819395869300_n.jpg

Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

2.1. Өсвөр, залуу шилмүүст ой, шатсан ой, хуурай болон унанги мод ихтэй ой, мод бэлтгэлийн хаягдал, үлдэгдлийг цэвэрлээгүй талбай, хуурай өндөр өвстэй газар, модны дор ил гал гал түлэхгүй байх
2.2. Энэ журмын 2.1-д зааснаас бусад газар мод бэлтгэлийн үлдэгдлийг шатаах, ил гал түлэх зайлшгүй тохиолдолд 1.0 метрээс багагүй өргөнтэй, хөрсний өнгөн хэсгийг хуулсан зурвасаар хүрээлэгдсэн талбай дотор гал түлж дууссаны дараа нь шороогоор булах буюу ус асган галын голомтыг дахин сэргэхээргүй унтраасан байх;

2.3. Асаасан шүдэнз болон тамхи, халуун үнс, шил, шилэн сав зэргийг ил задгай хаяхгүй байх;

2.4. Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх;

2.5. Шатах, тослох материал шингээсэн цаас, даавуу, хөвөн зэрэг зүйлсийг зориулалтын бус газар ил хаяхгүй байх;
2.6. Машин, бусад техник хэрэгслийг асаалттай үед шатахуунаар цэнэглэх, цэнэглэж байгаа машин, техникийн дэргэд тамхи татах, ил гал гаргахгүй байх;

2.7. Оч баригчгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байх;

2.8. Ой, түүний орчинд ахуйн, үйлдвэрлэлийн, барилгын болон бусад хог хаягдал хаяхгүй байх;

2.9. Хот, тосгон, суурин газар, өвөлжөө, хаваржаанаас гарсан хог, хаягдлыг устгах цэг нь дараахь нөхцөлийг хангасан байна:

1) шилмүүст ой болон тусдаа ургаж байгаа шилмүүст мод, өсвөр модны төглөөс 100 метрээс доошгүй зайд;

2) навчит ой болон тусдаа ургаж байгаа навчит модноос 50 метрээс доошгүй зайд.

2.10. Хог хаях, шатаах цэгийн эргэн тойронд тус бүр нь 3.0 метрээс багагүй өргөнтэй, хөрсний өнгөн хэсгийг нь хуулсан зэрэгцээ хоёр зурвас гаргах;

2.11. Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэж байх;

2.12. Өвс шатаах тохиолдолд байнгын ажиглалт, хяналтын дор гүйцэтгэж байх;

2.13. Түймрийн аюултай үед олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах этгээд нь оролцогчдод түймрийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага, түймэр гарах үед унтраах арга хэрэгслийн зааварчилгааг өгсөн байх;

2.14. Нислэг үйлдэж байгаа нислэгийн багийн ажилтнууд түймэр илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж байх.

scroll to top