Дархан-Уул аймгийн түүхт 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Онцгой байдлын газраас ажил албандаа амжилт гаргаж бусдыгаа хошуучилж, манлайлан ажилласан нийт 25 алба хаагчийг шагнаж урамшууллаа.

249193439_4832166973463049_43181609680264523_n.jpg

Дархан хотын 60 жилийн ойн дурсгалын тэмдгээр-10 алба хаагч, Засаг даргын жуухаар-5 алба хаагч, Найрамдалын Дархан тэмдгээр 5 алба хаагч, Тэргүүний ажилтнаар-5 алба хаагч нийт 25 алба хаагч шагнууллаа. Дархан хотын анхны суурийн чулууг “Бурхантын хөндий”-д 1961 оны 10-р сарын 17- ны өдөр тавьсан бөгөөд тус хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн түүхтэй билээ.

scroll to top