ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОБГ-Т ФРАНЦ УЛСААС ИРҮҮЛСЭН ТУСГАЙ ТОНОГЛОЛ БҮХИЙ АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

248413478_4829446680401745_5776788573340607579_n.jpg

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байгаа юм байна. Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14.9 сая еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашиныг 2021 онд нийлүүлэхээр болжээ.Энэ хүрээнд шинээр хүлээлгэн өгсөн тусгай зориулалтын автомашин нь манай орны цаг агаарын нөхцөлд тохируулан хийгдсэн бөгөөд -40С- +40С-д ажиллах боломжтой тусгай тоноглолтой юм.Тухайлбал, замын нөхцөлд тохирсон Michelin брэндийн дугуйгаар тоноглогдсон бөгөөд маневрлах чадвар сайтай, хүйтний нөхцөлд тохируулан хөөрөг, бүхээг, тасалгаа бүрт нэмэлт “Webasto” загварын халаагуур суурилуулсан, “мatisec” загварын иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж, нөөц агаар хадгалах саваар тоноглогдсон.Мөн гал унтраах бодисын сав нь зэвэрдэггүй хүчитгэсэн полистер материалаар хийгдсэн, шуурхай ажиллах боломжтой 80 м урт дамартай хоолой бүхий өндөр даралтын хушуу, “Holmatro” загварын олон үйлдэлт аврах ажиллагааны багаж, WARM загварын татагч төхөөрөмжтэйгөөрөө онцлогтой.

scroll to top