ХЭН Ч ХЭЗЭЭ Ч ХААНА Ч БЭЛЭН

150.jpg

Гамшгийн Эрсдэлийг бууруулах Олон Улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд НҮБ-аас “Зөвхөн хамтдаа…Бид эх дэлхийгээ аварч чадна” уриан дор зохион байгуулхаар төлөвлөөд байгаа билээ. Уриалгын хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн төв оффисын ажилчдад сургалт зохион байгуулж, дадлагыг өртөөчилсөн буухиа тэмцээний хэлбэрээр зохион байгуулсан нь авхаалж самбаа, багийн ажиллагаа шаардсан, өрсөлдөөнтэй, үр өгөөжтэй дадлага ажил боллоо.

scroll to top