Аюулт үзэгдэл, ослын дуудлагыг үнэн зөв өгөх нь иргэн таны үүрэг

intothefire_1920.jpg

Иргэн та Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар бүлэг, 16 дугаар зүйл, 16.2.2 дахь хэсэгт заасны дагуу гал түймэр гарч байгаа тохиолдолд Онцгой байдлын газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Иймд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиодлсон үед орон нутгийн код болох 7037-101 дугаарт хаягаа бүтэн хэлж мэдээллэхийг анхаарна уу. Онцгой байдлын газар дуудлагыг хүлээн авч гал унтраах тасаг минутын дотор анги байрлалаас гарч Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тухай обьектод хүрэлцэн очиж эрэн хайх, аврах, унтраах үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг.

scroll to top