ГАЛ УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГУУЛИАР ГАЛЫН САРААНЫ ЭД ЗҮЙЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОЛОО

233013192_4568037756542640_5287600471864715306_n.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангийн баталсан Гал унтраах тархалт, тактикийн сургуулийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд өнөөдөр /2021.08.04/ Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн дэслэгч Д.Алтангэрэл захирагчтай салааны алба хаагчид Дархан сумын 5 дугаар багт байрлах “Цээнэ” эмнэлгийн хамт олонтой хамтран гал унтраах тархалтын дадлага, сургуулийг зохион байгууллаа. Танхимын сургалтаар: Монгол улсын Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, MNS 55:66:2020 стандарт зэргээр хичээл орж дадлага ажлаар гал унтраах дадлага хийлгэлээ. Энэ удаагийн сургалтын онцлог нь гал унтраагуур дууссан үед галын сарааны эд зүйлээр гал унтраах ажлыг хэрхэн гүйцэтгэх талын мэдлэгийг олгосон юм.

scroll to top