216948560_407387350628578_5192640270773311445_n.jpg

2021.07.14 Онцгой байдлын газрын Шуурхай ажиллагааны ахлах удирдагч, томилгоот хариуцлагатай жижүүр хамтран Хараа голд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааны явцыг газар байршил дээр нь /Дархан сумын 1 дүгээр баг Хараа голын “Алтанхундагын тохой/ үзэж, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Тус ажиллагаанд Онцгой байдлын газраас 12 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Алтанхундагын тохойноос баруун хойд зүгт “Гурван мод” гэх газар хүртэл 8 км газарт завь болон автомашинтайгаар, явганаар самналт хийж, 2,50 метрийн гүнд шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

scroll to top