ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

217404709_940636336782783_6776248508324370246_n-1.jpg

Зөвхөн энэ 7 хоногийн хугацаанд улсын хэмжээнд усны ослоор 11 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг эхчүүдийн сонор сэрэмжгүй байдал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна. Бүх нийтийн амралтын өдрүүдэд голын усны түвшин үерийн аюултай түвшинд байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Энэ сарын 09-нд Сэлэнгэ аймагт усны ослын 2 дуудлага, 11-нд Дархан-Уул аймагт 1 дуудлага бүртгэгдэж 3 иргэн амь насаа алдаад байна. Өнөөдрийн байдлаар 2 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

scroll to top