АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД “УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” УХУУЛГА СУРТАЛЧИЛГАА ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

11.jpg

Амралт зугаалгын улирал эхэлж иргэд Хараа голын эрэг орчимд салхилах, усанд сэлэх, гэр бүл, найз нөхдөөрөө зугаалах байдал ихсэж байгаатай холбогдуулан амралтын өдрүүдэд Онцгой байдлын газар Цагдаагийн газрын алба хаагчид хамтран завьт болон хөдөлгөөнт /автомашин, квадроцикл, явганаар/ эргүүлээр усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа зохион байгуулж, иргэдэд “Халдвар хамгааллын дэглэм, төрийн алба хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлэх тухай” Аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулан анхааруулга, мэдээлэл өгч ажиллаж байна. Иргэн та амарч зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

scroll to top