Аймгийн Засаг даргын захирамжаар Шуурхай штабын бүтэц, бүрэлдэхүүн ажиллах түр журам батлагдлаа

2-1.jpg

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01-А/114 дугаар захирамжаар Шуурхай штабын бүтэц, бүрэлдэхүүн ажиллах түр журам батлагдсан байна. Тус захирамжид Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий “Онцгой комиссын Шуурхай штаб”-ын ажиллах журам, бүтэц, штабт ажиллах бүрэлдэхүүнийг зааж шуурхай үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллахыг Шуурхай штабын дарга бөгөөд Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамданд даалгасан байна. Дархан-Уул аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб Шуурхай штабын нарийн бичгийн дарга, Ажиллагаа зохицуулалтын баг буюу 8 бүлэг, Төлөвлөлтийн баг буюу 11 бүлэг, Нөөц хангалтын баг буюу 6 бүлэг, Захиргаа санхүүгийн баг буюу 5 бүлэг, Мэдээллийн технологи, гэрийн тусгаарлалт, орон зайн дүн шинжилгээний баг буюу 5 бүлэг, Хэвлэл мэдээллийн бүлгээс бүрдсэн 54 албан хаагчаас бүрдэж, цаг үеийн холбогдолтой тушаал шийдвэрийг мөрдлөг болгон үүрэг гүйцэтгэх бөгөөд үйл ажиллагаа 24 цагаар явагдах юм. ШУУРХАЙ ШТАБ

scroll to top