ШУУРХАЙ ШТАБТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 24 ЦАГААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

168902157_4214944188518667_2152929767921254110_n.jpg

Дархан-Уул аймгийн Шуурхай штабын үйл ажиллагааг удирдлага арга зүйгээр ханган иргэддээ түргэн шуурхай хүртээмжтэй үйлчлэх зорилгоор 2020-2021 онд Онцгой байдлын газрын алба хаагчид үндсэн үүрэгт ажлынхаа хажуугаар аймгийн шуурхай штабт 24 цагийн хугацаанд 7037-7010, 7037-0119 утсанд хандсан иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна. Дээрх утсанд хоногт дунджаар 450-600 дуудлага ирдэг бөгөөд иргэн бүрт хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг өгч байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар зэрэг нийт 12 мэргэжлийн ангиудаас ирүүлж байгаа тоон мэдээллийг нэгтгэн боловсруулж Улсын Онцгой комисс болон Хойд бүсийн Онцгой комисст цаг үеийн байдалтай холбогдуулан шаардлагатай мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Бид бүхэн орон нутгийн иргэдийн аюулгүй, амгалан тайван амьдралын төлөө өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлэн өдөр шөнийг умартан албаны үүргээ биелүүлсээр байна.

scroll to top