ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

390A3696.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд Дархан хотын орон сууцны орц хонгил, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 3 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж эхлээд байна. Энэ хугацаанд нийт 219 байрны 791 орц буюу 74100 мкв талбай болон нийтийн эзэмшлийн зам талбай авто замын хэсэг хамрагдах юм. Ариутгалын ажилд Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой комиссын дарга нарын хамтын ажиллагааны хүрээнд Дархан Уул аймагт авч ирсэн ариутгалын бодис цацруулж цацах зориулалтын автомашиныг ашиглаж байгаа бөгөөд тус ажилд Онцгой байдлын газар, ДДЦС ТӨХК, ДСЦТС ХК, ЦДҮС ТӨХК, ДДС ТӨХК, Дархан Ус суваг ХК-ын албан хаагчид ажиллаж байна. Оршин суугчид ариутгал хийгдсэнээс хойш 2 цагийн хугацаанд орц хонгилоор нэвтрэхгүй хаалгаа нээхгүй байхыг анхааруулж байна.

scroll to top