“ХУРД” ХАМТЛАГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ЗОЧИЛЛОО

123687729_3775397665806657_8352660171831599555_o.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Хурд хамтлагийн Д.Ганбаяраар ахлуулсан уран бүтээлчид ирж ОБГ-ын үйл ажиллагаатай болон албаны Музейн үзвэрээр орж сонирхон алба хаагчидтай нөхөрсөг уулзалт хийсэн юм. Дашрамд сонирхуулахад “ХУРД” рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүржээ. Хурд хамтлаг 1998 онд монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглож мөн сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони Хурд” концертийг 2001 онд тоглож байжээ.

scroll to top