“ГАМШГИЙН АЮУЛ ДЭЛХИЙ ДАХИНД”зохион бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа

122750471_1089504094844178_1014676750157434259_n.jpg

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гамшгийн аюул, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, түүний талаар судлуулах дүгнэлт хийлгэх, Улаан загалмай, Даатгалын байгууллагын үйл ажиллагааг таниулах, хүмүүнлэгийн үйлсийн ач тусыг мэдүүлэх зорилгоор Онцгой байдлын газраас “ГАМШГИЙН АЮУЛ ДЭЛХИЙ ДАХИНД” зохион бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн Ахлах, Дунд ангийн сурагчдын дунд уламжлал болгон 15 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн зохион бичлэгийн уралдаанд 463 сурагчийн бүтээл ирсэн бөгөөд шалгаруулалтыг Боловсрол соёл урлагийн газрын Монгол хэл, уран зохиолын аргазүйч Д.Оюунбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг дүгнэж 10 сурагчийн бүтээлийг шалгаруулсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Онцгой байдлын газрын сургалтын танхимд Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, хамтран зохион байгуулсан Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хорооны дарга мэргэжилтэнүүд бусдыгаа манлайлан амжилттай оролцсон сурагчдын шагналыг Онцгой байдлын газрын сургалтын танхимд ёслол төгөлдөр гардууллаа. Сурагчид гамшгийн аюулын талаар судлаж зохион бичлэгийн уралдаанд оролцсоны үр дүнд гамшгийн тухай ойлголт мэдлэгээ дээшлүүлж, амьд гарах арга ухаанд суралцах түүний талаарх мэдлэгээ бусдадаа цаашид түгээн дэлгэрүүлэх цаашлаад хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж гар бие оролцох бэлтгэлтэй болох юм. Сурагчдыг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлан ивээн тэтгэгчээр хамтран ажилласан Голомт банкны Дархан салбар, Сейнт Жон боско төв, Минго кофе шоп болон Гэр бүлийн радио FM 104.5, Синдерелла Дархан салбарын хамт олонд талархал илэрхийлье.

scroll to top