“ӨГЛӨӨЛӨГ” арга хэмжээ зохион байгууллаа.

123105981_1015948218832469_1500560268746547853_n.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан офицер бүрэлдэхүүний “Өглөөний шуурхай мэдээллийн цаг”-ийг ажлын байрнаас гадуур орчинд зохион байгуулж, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүний хөгжлийн шинэ мэдээллийг авч мэдээлэл солилцох, бүрэлдэхүүнийг эерэг мэдээллээр хангах зорилгоор “Өглөөлөг” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр бүрэлдэхүүн Минго кофе шопд өглөөний цай ууж, лектор багш Б.Доржналжирмаагийн “Хайрын хэл” лекцыг сонсож, чин сэтгэлийн ярилцлага хийж, өглөөг эрч хүчээр дүүрэн эхлүүллээ.

scroll to top