Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

121104134_3713622958650795_8129128126828285386_o.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-өөр болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар иргэд олон нийтийн мэдлэг чадварыг ахиулж чадавхжуулах зорилгоор олон талын сургалт, мэдээллийг орон нутгийн Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Залуучууд театрын хамт олонтой хамтран “Найрамдал” талбайд зохион байгууллаа.Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Онцгой байдлын газрын дарга хурандаа С.Пүрэвсамдан нар нээж үг хэлсэн.Үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд багачуудад газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх “ЗОГС, НУУГД, ХҮЛЭЭ” зарчим, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гурвалжин хувингаар гал унтраах дадлага, Их дээд сургуулийн оюутнуудад сонингийн цаасаар аяга хийх дадлага сургуулийг хийлгэж өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд халуун аарцаар үйлчилсэн юм. Мөн гамшгаас хамгаалах 3 мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэг болон албаны үйл ажиллагааг сурталчилсан.

scroll to top