“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургууль эхэллээ.

390A5993.jpg

Монгол улсын Шадар сайдын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар “Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сургуулийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин нээлтийг хийлээ.
Дархан-Уул аймгийн Онцгой комиссын Шуурхай штабтай Улсын Онцгой комиссын Шуурхай штаб цахимаар холбогдож тус сургууль явагдах бөгөөд штабын дадлага сургуульд амжилт хүсч Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Насанбат коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, салбар дундын харилцан хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор хүний гоц халдварт өвчлөлийн үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, халдваргүйтлийн бүсийг тогтоох, эмнэлэг дэлгэж нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр Аймгийн гамшгаас хамгаалах мэргэжлийн албадыг хамруулан тэдний хүч хэрэгслийг үзүүлэх дадлага сургуульд идэвхи санаачлагатай оролцож, коронавируст цар тахлын халдварын үеийн иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч Аймагт болзошгүй эрсдэл үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахад албадууд бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэгжүүлсэн юм. Сургуулийн үеэр орон нутгийн телевиз иргэдэд мэдээлэл дамжуулан ажиллаж байна. Сургууль 3 хоногийн хугацаатай зохион байгуулагдана.

scroll to top