МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ МЭРГЭЖЛИЙН АНГИД ЗААВАР ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

93862671_3212876288725467_8943148690923585536_o.jpg

Улсын Онцгой комиссоос “Covid 19 вирусийн цар тахалтай тэмцэх” иж бүрэн сургуулийг энэ сарын 29, 30, 05 дугаар сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Монгол улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар сарын 75 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 2017 оны А/408 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Мэдээлэл, сурталчилгааны мэргэжлийн анги”-ийн алба хаагчдыг  2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагаас аймгийн шуурхай штабын байранд “Яаралтай цуглар” дохиогоор дуудан бэлэн байдлыг шалгалаа.

Үзлэгт орон нутгийн 3 телевиз, 1 сайт болон Мэдээлэл технологийн албаны нийт 13 ажилтан ирсэн ба Онцгой байдлын газраас COVID-19 вирусийн ӨМНӨ, ҮЕД, ДАРАА нь хэрхэн ажиллах талаар заавар чиглэл өгч Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм танилцууллаа.

Мөн Эрүүл мэндийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нарт гамшгийн үед өөрийн аюулгүй байдлыг хангах талаар, нэг удаагийн хувцас өмсөх тайлах дарааллаар заавар чиглэл өгч дадлага хийлгэсэн юм.

scroll to top