ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

91099662_697023861035833_6673391189477031936_n.png

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас 7 хоног бүрийн Мягмар, Баасан гарагуудад аймгийн Мэдээлэл технологийн албанаас эрхлэн гаргадаг “Нээлттэй төр” онлайн шууд нэвтрүүлэгт оролцож цаг үеийн нөхцөл байдлын мэдээ мэдээлэл өгдөг билээ. Энэ удаагийн нэвтрүүлгээр /2020.03.24/ Монгол улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар хуралдааны тэмдэглэл, Өнжмөл шар өвснөөс үүдэлтэй гал түймрээс урьдчилан сэргийлэх, Дэлхий дахинд хурдацтай тархаад байгаа COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасантай холбогдуулан бага насны хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.

scroll to top