ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧДЫН ДУНД ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улс тунхагласны 95 жилийн ой, Монгол бахархалын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн 857 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гэр бүл, ахмад ажилчидын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2019.11.30-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн спорт заланд Воллeйбол, Шатар, Дартс, Ширээний тeннис, Хөгжөөнт буухиа гэсэн төрлүүдээр цогцолбор тэмцээн зохион байгууллаа. Баг тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин уралдаж нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд ГТУА-22 дугаар ангийн ахлах дэслэгч Наранмандах захирагчтай 2 дугаар салаа, 2 дугаар байранд “Ахмадын золбоо” баг, 3 дугаар байранд Захиргаа удирдлагын баг тамирчид бусдыгаа хошуучлан шалгарлаа. Нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн eрөөe.

scroll to top