АВРАН ХАМГААЛАХ АРИУН ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ БҮТЭЭЛИЙН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

72948425_2880757131937386_3531649447408697344_o.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны Б/1261 дүгээр тушаалаар Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргсан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Д.Энхбатыг хошууч цолоор, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч Д.Адъяасүрэнг ахмад цолоор, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн салааны захирагч ахлах дэслэгч Д.Алтансүхийг ахмад цолоор, Газрын эмч, сэтгэл зүйч, дэслэгч Д.Энхбаатрыг ахлах дэслэгч цолоор, Эрэн хайх, аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварчлагч, дэслэгч Н.Төгсбаярыг ахлах дэслэгч цолоор шагнагдлаа.

 Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны Б/1262 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Н.Төрбатыг “Сайшаалын үнэмлэх”-ээр, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч Э.Бадамлхаг “Сайшаалын үнэмлэх”-ээр, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч Х.Үүрийнцолмонг “Сайшаалын үнэмлэх”-ээр, мөн ангийн аврагч-гал сөнөөгч П.Энхбаярыг “Сайшаалын үнэмлэх”-ээр, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны Б/1263 дугаар тушаалаар Онцгой байдлын албаны төлөө 1 дүгээр зэргийн тэмдгээр Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Д.Энхбат, Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдгээр Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч ахмад Б.Батгэрэл, Гал түймэр унтраах, аврах 54 дугаар ангийн салааны захирагч Б.Ганхуяг, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч Э.Ариунболд, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч ахлах ахлагч Т.Амарсанаа нарыг тус тус шагнаж урамшуулсныг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд хүндэтгэлтэйгээр гардууллаа. Нийт алба хаагчиддаа АВРАН ХАМГААЛАХ АРИУН ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ БҮТЭЭЛИЙН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

scroll to top