НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дархан-Уул аймгийн Онцгой байлдын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги Хонгор сумын Засаг даргын тамгын газартай хамтран гэр хорооллын айл өрхийн иргэдэд гэр, байшингийн галын аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “ҮНС НУРАМ, ИЛ ЗАДГАЙ ГАЛ”  нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Дээрх арга хэмжээний хүрээнд нийт 84 айл өрхийн  346 иргэнд Галын аюулгүй байдлын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм болон бусад холбогдох норм, стандартыг хангах талаар ухуулга сурталчилгаа хийсэн бөгөөд Хонгор сумын Засаг даргад нэгдсэн арга хэмжээний үр дүнг танилцуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар заавар зөвлөмж өгсөн юм.

scroll to top