ГАЗАР ХӨДЛӨЛТ, ГАЛ ТҮЙМРИЙН ЦАГИЙН БАЙДЛААР АЖИЛЛАВ

Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги өнөөдөр /2019.11.08/ Дархан Ус суваг ХХК-ийн ажилтан нартай хамтран Гал түймэр унтраах такткийн дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуулийн маань гол зорилго нь тухайн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу гал унтраах болон эмнэлгийн анхны тусламжийн бүлгэмийн ажилтан нар Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран гал унтраах болон эрэн хайх аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламжийг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах явдал байлаа. Сургууль газар хөдлөлийн гамшгийн улмаас гал түймэр гарсан гэсэн цагийн байдлын хүрээнд ажилласан бөгөөд тухайн байгууллагаас 104 ажилтан хамрагдаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг дадлагаа ахиулсан юм.

scroll to top