ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ НЭМЭГДҮҮЛЛЭЭ.

390A8903.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/149 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн ажиллах журмыг үндэслэн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-ийг энэ оны 02 дугаар сард байгуулан, үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар тус төвд 13,9 сая /Арван гурван сая есөн зуун мянга/ төгрөгийн тоног төхөөрөмж шийдвэрлэснийг өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Нэкст дистрибюшн” ХХК-ны менежер Э.Анар-Эрдэнэ Онцгой байдлын газарт хүлээлгэн өгч гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд амжилт хүслээ.1 Comment

scroll to top