Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан “Нэг өрх- нэг хамт олон” сургалт, уулзалтыг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Сургалт, уулзалтыг Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Давтан сургалт сэргээн заслын төв, 113 дугаар ангийн Сэтгэл зүйч-Нийгмийн ажилтан ахлах дэслэгч Ц.Энхтуяа удирдсан бөгөөд өнөөдөр Онцгой байдлын газар, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги, Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид болон тэдгээрийн гэр бүл хамрагдсан юм.
Сургалтын маань гол зорилго нь хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх, гэр бүлийн найрсаг харилцааг хэрхэн бэхжүүлэх талаарх сэтгэл зүйн заавар зөвөлгөө өгөх явдал байлаа.
Онцгой байдлын газрын алба хаагчид, гэр бүлийн хамт оролцсон дээрх уулзалт, сургалтын дундуур олны талархлыг хүлээсэн нэгэн ажил явагдсан нь “Халамжит хань”, “Үлгэр жишээч гэр бүл” номинацад нэр дэвшүүлэн хамт олны саналыг хураан тодруулсан явдал байлаа.
“Халамжит хань” номинацад ОБГ-ын ГХТББХАМ, ГХУХ-ын байцаагч хошууч С.Мөнхбат, “Үлгэр жишээч гэр бүл” номинацад ГТУХ-ын байцаагч ахмад Д.Энхбат нар шалгарсан юм.