ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛИЙГ БУУДАЙН ЭЛЕВАТОРТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн жилийн батлагдсан төлөвлөгөөний дагуу аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, Улсын онц чухал объектод ажиллагсдад гамшигтай тэмцэх мэдлэг, чадвар олгох, обьектын галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн тоо, хохирол, эрсдлийг бууруулахад ажилчдын үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, бэлтгэл бэлэн байдал, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор Гал түймэр унтраах тактикын сургуулийг Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн Буудайн элеваторын объектод 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

scroll to top