“ГАМШГИЙН АЮУЛ ДЭЛХИЙ ДАХИНД”

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гамшигийн аюул, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, түүний талаар судлуулах дүгнэлт хийлгэх, Улаан загалмай, Даатгалын байгууллагын үйл ажиллагааг таниулах ач тусыг мэдүүлэх зорилгоор Онцгой байдлын газраас “ГАМШГИЙН АЮУЛ ДЭЛХИЙ ДАХИНД” зохион бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд 14 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн зохион бичлэгийн уралдаанд 287 сурагчийн бүтээл ирсэн бөгөөд шалгаруулалтыг Боловсрол соёл урлагийн газрын Монгол хэл, уран зохиолын аргазүйч Д.Оюунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг дүгнэж 10 сурагчийн бүтээлийг шалгаруулсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдөрбуюу Дархан хотынхоо төрсөн өдрөөр Онцгой байдлын газрын сургалтын танхимд Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, хамтран зохион байгуулсан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хорооны төлөөллүүд бусдыгаа манлайлан амжилттай оролцсон сурагчдын шагналыг ёслол төгөлдөр гардууллаа. Сурагчид гамшгийн аюулын талаар судлаж зохион бичлэгийн уралдаанд оролцсоны үр дүнд гамшгийн тухай ойлголт мэдлэгээ дээшлүүлж, амьд гарах арга ухаанд суралцах түүний талаарх мэдлэгээ бусдадаа цаашид түгээн дэлгэрүүлэх цаашлаад хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж гар бие оролцох бэлтгэлтэй болох юм. Сурагчдыг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлан ивээн тэтгэгчээр хамтран ажилласан Үүрэн телефоны Юнител групп, Сейнт Жон боско төв, Тэс петролиум, Шунхлай, Минго кофе шоп болон Гэр бүлийн радио FM 104.5 байгууллагуудад талархал илэрхийлье.

scroll to top