Алба хаагчид бяцхан үрсээ баярлууллаа

GJ1A7366.jpg

 Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн алба хаагчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж бяцхан үрсээ баярлууллаа.

 Хүүхэд багачууд Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа гал унтраах зориулалтын автомашин, техник багаж хэрэгсэлтэй танилцсан юм.

  Мөн хүүхэлдэйн баатруудын хувцастай жүжигчид тоглолт үзүүлэхийн зэрэгцээ Хүүхэлдэйн театрт “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” хүүхэлдэйн жүжгийг үзэж, сонирхлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусад зургийг энэ линкээр дэлгэрүүлж үзэх боломжтой
scroll to top