Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Улын нөөц хүмүүнлэгийн тусламжын ангийн Хонгор суманд байрлах үрийн агуулахад улсын хэмжээнд анх удаа 80-100 тоннын даац бүхий электрон жинг хүлээн авлаа.

Электрон жинг Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц хүмүүнлэгийн туламжийн газар болон Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын ажлын хэсэг хүлээн авсан бөгөөд 80-100 тоннын даацтай, 18 метрийн урт, өргөн нь 4,7 метрийн хэмжээтэй юм.

