2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдаан ОХУ-Казакстан-БНХАУ гэсэн маршрутаар зохиогддог байсан бол энэ жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд Орос, Монгол, Хятад 3 улсын 5007,96 км замыг туулж уур амьсгалын таван бүсийг туулахаар 2019 оны 7 сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Тус уралдаан Монголын өргөн уудам нутагт тухайлбал Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Өмнөговь гэсэн маршрутаар 3 өдөр уралдаж байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөл, хүн амын нягтаршил бага, нүүдлийн соёл ахуй, зэрлэг ан амьтны хөдөлгөөн зэргийг шууд дуранд бууж 196 улс оронд цацах бөгөөд манай аймгийн хувьд ажлын хэсэг томилогдон төлөвлөгөө гарган ажиллаж байна
