Барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, /гал унтраах автомат болон дохиоллын систем, усан хангамж/ анхан шатны багаж хэрэгсэл, бодис материал зэргийг байрлуулан ашиглахад энэхүү дүгнэлтийг олгоно.

МУ-ын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.Барилга байгууламж, тээврийн хэрэгсэл гал түймэр унтраах анхан шатны багаж, хэрэгслээр хангагдсан байна. Анхан шатны багаж, хэрэгслийг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.

19.4.Барилга байгууламж галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан гал түймрээс хамгаалах автомат тоног төхөөрөмжтэй байна.

23.1.Гал түймэр унтраах автомат болон галын дохиоллын тоног төхөөрөмжөөр тоноглох шаардлагатай барилга байгууламжийн жагсаалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын норм, дүрмээр батална.

23.2.Барилга байгууламжийн гал түймрээс хамгаалах тусгай тоног төхөөрөмж, утаа зайлуулах, усан хангамж, зарлан мэдээлэх системд тавих шаардлагыг галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасны дагуу мөрдөнө.

23.3.Гал түймэр унтраах, мэдээлэх, усан хангамж, утаа зайлуулах агааржуулалтын тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд байгууллагын хүсэлтээр эрх бүхий хуулийн этгээд дүгнэлт гаргана. Ажлын байрны галын аюулгүй байдлын тухай дүгнэлт нь 2 жилийн хугацаатай байна.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт:

-Албан бичгээр ирүүлсэн хүсэлт

-Барилга байгууламж, обьектын мэдээлэл

Хугацаа:

Ажлын 3-5 хоногт багтаан олгоно.

Улсын тэмдэгтийн хураамж :

Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 33-р зүйл

33.1.4.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 23,3-д заасны дагуу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахад 12 500 төгрөг.