Дархан-Уул аймгийн хүн амын суурьшил нэмэгдэн аж ахуйн байгууллагууд ихээр төвлөрч эхэлсэн тул ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалах зорилгоор 1996 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 17 дугаар захирамжаар Гал унтраах 54 дүгээр ангийн орон тоог батлуулсанаар Нефть хангамжийн газрын Галын постоос гал унтраах зориулалтын ПН-40 насосны Зил-130 маркийн автомашин, Эрхэтийн гал унтраах 46 дугаар ангиас ТСВ-6 маркийн автомашинуудыг татан нэгтгэж гал унтраах зориулалтын 3 автомашинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй юм. Одоогоор тус анги 35 албан хаагчтай, гал унтраах зориулалтын 3 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.Тус анги нь 2008 оны “Тэргүүний хамт олон”-оор шалгарч ОБГ-ын даргын “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагнал, Дархан сумын хэмжээнд ажил үйлс, хөдөлмөр бүтээлийн амжилтаараа төрийн байгууллагуудаа манлайлан ажилласан тул 2012 оны “Шилдэг байгууллага” өргөмжлөлөөр тус тус шагнагдсан.