Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах /газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн зэрэг/ ашиглахад энэхүү зөвшөөрлийг олгоно.
19.2.Гал түймрийн аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал үйлдвэрлэх, хадгалах /газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун болон шатах хий түгээх станц зэрэг/, ашиглах, тээвэрлэх зөвшөөрлийг олгох эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлтийг үндэслэнэ.Галын аюулгүй байдлын зөвшөөрөл нь 2 жилийн хугацаатай байна.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт:
-Албан бичгээр ирүүлсэн хүсэлт
– Газар олгосон тухай захирамж
-Барилга байгууламжийн батлагдсан бүдүүвч зураг -Барилга байгууламжийг ашиглалтанд хүлээж авсан Улсын комиссын акт
-Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлүүд
Хугацаа:
Ажлын 10 хоногт багтаан олгоно.
Улсын тэмдэгтийн хураамж :
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33-р зүйл
33.1.Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
33.1.1.галын аюултай /газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн/ болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоход:
33.1.1.а.нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахад:
№ | Нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахын багтаамж /куб.метр/ | Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/ | Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/ |
1 | 2000, түүнээс доош | 120 000 | 300 000 |
2 | 2001-10000 | 200 000 | 500 000 |
3 | 10001-20000 | 280 000 | 700 000 |
4 | 20001-50000 | 320 000 | 800 000 |
5 | 50001-ээс дээш | 400 000 | 1 000 000 |
33.1.1.б.шатахуун болон хий түгээх станцад 40 000-100 000 төгрөг;
33.1.1.в.шатдаг хий жижиглэн борлуулахад 6000-12 500 төгрөг;
33.1.1.г.тэсэрч дэлбэрэх бодис, материал ашиглахад 120 000-300 000 төгрөг;